Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-28 14:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгчийн сонгуулиас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ татлаа.


МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Б.Баттүшиг /ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч/, Х.Баттулга /Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч/ Э.Мөнх-Очир /Монголын буудлага спортын холбооны дэд ерөнхийлөгч/ нар нэр дэвшүүлээд байсан юм. Нэр дэвшигч Х.Баттулга Улс төрийн намын сонгуульд нэр дэвшиж байгаа тул Үндэсний олимпын хорооны сонгуульд өрсөлдөх нь Олимпын Харти-г зөрчих учраас ийнхүү нэрээ татжээ.


"Шангри-Ла" зочид буудалд болж буй /МҮОХ/-ны VIII чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тус хорооны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцсэн юм. Үдээс хойш МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ