Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баярын нэгдсэн үйл ажиллагаанд оролцлоо

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-22 15:05:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний шинэ жилийн баяр болох "Наурыз" баяр өнөөдөр тохиож байна. Казахын ард түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр хаврын баяр - Наурызыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз бол казах иргэдийн хувьд шинэ жилийн эх нь бөгөөд байгаль дэлхий, ан амьтад нойрноос сэрэн амь орж, өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм.

Баян-Өлгий аймгийн ард иргэд өнөөдөр Өлгий хотын төв талбайд хуран цугларч Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Монгол Улсын төр засгаас уг баярт өндөр ач холбогдол өгч, жил бүрийн баярын үйл ажиллагаанд төрийн өндөрлөгүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Б.Бейсен, Б.Саранчимэг, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төрийн түшээд оролцож ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.