Сүүлийн 2 өдөр коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-20 17:19:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 2 өдөр коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт нийт 22320 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 22220 нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт  10, гэрээр хяналтад 12 хүн эмчлүүлж байгаагийн дотор хүүхэд 2 байна. Эмнэл зүйн хувьд хүнд 2, хүндэвтэр 5, хөнгөн 15 хүн байгаа юм.  Коронавируст халдварын улмаас нас баралтын тохиолдол нийт 55 бүртгэгдсэн ажээ.


Холбоотой мэдээ