Нийслэлд коронавируст халдварын 70, хөдөө орон нутагт 50 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 120 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 70 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт байна.
Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2105 хүн эндээд байна.
Одоогоор 1154 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 296, жирэмсэн эх 80 байна. Гэрийн хяналтад 4290 хүн байгаа юм.

 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    