“Эко бизнес-эко ажлын байр”-ыг дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-04 15:22:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас БОАЖГ-тай хамтран Эко бизнес-эко ажлын байр” буй болгох, улмаар байгаль экологид хор нөлөөгүй үйлдвэрлэл эрхлэх боломж нөхцөлийг судлах, олон талын мэргэжилтнүүдийн байр суурийг сонсох зорилготой аймгийн зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгууллаа.

Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох чиглэлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 170 орчим хүн оролцож, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож байр сууриа илэрхийлсэн байна.

Дорноговь аймгийн хэмжээнд жил бүр 140 мянган тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 17 мянган тонн нь барилгын, 380 тонн нь аюултай хог хаягдал, 53.1 тонн нь эмнэлгийн хог хаягдал байдаг аж. Нийт ахуйн хог хаягдлын 50 хувь нь дахин боловсруулах бүрэн боломжтой гэдгийг албаныхан онцолсон.

Мөн орчныг бохирдуулж байгаа хог хаягдлын нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, тодорхойлох, бусад улс, орон нутагт хэрэгжиж буй туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх шинэ санаа нэвтрүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд ч хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Холбоотой мэдээ