Рентген аппараттай автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-03-04 11:42:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТ-д рентген аппараттай автомашин өглөө.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар энэхүү автомашиныг шийдвэрлэж байгаа гэж аймгийн ОНХА-аас онцоллоо. Аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны улсын төсөвт эмнэлгийн тоноглогдсон автомашиныг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг суулгасан. Уг ажлын үр дүн ийнхүү гарч БОЭТ-д хүлээлгэн өгсөн байна. Рентген аппаратаар тоноглогдсон автомашин нь 296 сая төгрөгийн үнэтэй юм. Явуулын рентген аппараттай болсноор алслагдсан сумдын иргэд болон эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэдэд, байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.
БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Түвшинзул "Аймгийн ЗДТГ-ын захиалгаар дижитал аппаратаар тоноглосон явуулын бага оврын автобустай болж байна. Энэ нь бусад аймгаас анх удаа манайд нийлүүлж байгаа нь маш том давуу талтай. Уул уурхай хөгжсөн, явуулын хүн ам олонтой учраас тэр бүр хүмүүс төвдөө ирж үзүүлж чаддаггүй, тухайн газарт нь очиж оношилгоо хийх боломжтой болж байгаад баяртай байна" гэлээ.
Холбоотой мэдээ