6 насанд хурдан морьд уралдсанаас 3 түрүү байг Булган аймаг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-25 13:31:13

 Булган аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд 6 насанд 673 морьд уралджээ.

Азарга, соёолон, шүдлэн насны морьдын түрүүг Булган аймгийн уяачдын уясан морьд авсан бол бусад насны моридын түрүү байг  өөр аймгийн уяачид  авчээ. Булган аймгийн Хишиг - өндөр сумын уяач Б.Амарсанаагийн хүрэн азарга, Төв аймгийн уяач Э.Бямбасүхийн хүрэн их нас, Орхон аймгийн уяач Д.Гансүхийн сартай хүрэн соёолон, Булган Бугат сумын  алдарт уяач Ц.Наранбаатарын хээр хязаалан, Булган аймгийн Баян - Агт сумын  алдарт уяач Н.Чинбатын наран хонгор шүдлэн, Ховд аймгийн Чандмана сумын уяач Я.Ганбаатарын саарал даага тус тус энэ жилийн наадмын хурдан морины уралдааныг өнгөллөө.

Холбоотой мэдээ