Гүрж ЕХ-нд гишүүнээр элсэх хүсэлтээ өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-03-03 12:56:25

ТБЛИСИ. /ekhokavkaza/. Гүрж улс Украины араас Европын Холбоонд /ЕХ/ элсэх хүсэлтээ гаргахаар болжээ. 


“Эхо Кавказа» радиогоор тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын дарга Ираклий Кобахидзегийн мэдэгдлээс эш татан мэдээлснээр тус улс хүсэлтээ өнөөдөр ЕХ-нд хүргүүлэх аж. 


"Ерөнхий сайд Ираклий Гарибашвили тэргүүтэй Гүржийн Засгийн газар Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статус авах хүсэлтээ аль хэдийнээ бэлтгэсэн бөгөөд маргааш Гүржийн эрх баригчдын нэрийн өмнөөс ЕХ-нд албан ёсоор хүргүүлнэ" гэж Кобахидзе лхагва гарагт мэдэгдсэн байна.


Гүржийн Засгийн газар 2024 онд ийм хүсэлт гаргахаар төлөвлөж байсныг тэрбээр дурдаад, "улс төрийн нөхцөл байдал, шинэ бодит байдалд үндэслэн" үйл явцыг хурдасгах шийдвэр гаргасан гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ