Говийн "Эмт ургамал"-ыг хамгаалахаар зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-03-02 17:28:45
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эмт ургамал" зөвлөгөөн Өмнөговь аймагт болж байна.
Аймгийн хэмжээнд Хулангийн ундаа, ортууз, улаан цагаан гоёо, чихэр өвс гэх мэт маш олон төрлийн эмийн ургамал тус аймгийн нутагт ургадаг. Энэхүү ургаж байгаа эмийн ургамлыг судлах, хамгаалах, тарималжуулах, зохистой ашиглах талаар уг зөвлөгөөнийг хийж байна. Хэдийгээр эмийн ургамал нь нөхөн сэргээгдэх нөөц мэт боловч говь цөлийн эмзэг эко орчинд маш ховор, хязгаарлагдмал нөөц юм. Иймд өөрийн амьдран буй газар нутагт ургаж байгаа ургамлаа зөв таньж, зохистой ашиглах, хамгаалах нь зүйтэй. Энэ нь хүний эрүүл мэндийн болон нийгмийн олон талын эерэг нөлөөтэй. Иргэд, олон нийт говь, цөлийн эко системийн эмт ургамлыг танин мэдэх, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар бүх талын оролцоонд тулгуурлан бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах талаар өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна гэж аймгийн ОНХА-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ