Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд спортын төрлөөр өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022 оны баруун бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн энэ сарын 25-27-ны өдөр Ховд аймагт болж байна.
Энэхүү тэмцээнийг Монгол
цэргийн өдрийг тохиолдуулан орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд өрнүүлж буй.
Тэмцээнд Баян-Өлгий, Увс,
Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100
гаруй ажилтан, алба хаагчид оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг,
ширээний теннис, шатар гэсэн спортын төрлөөр өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцсон багийн
оноог бага онооны системээр дүгнэх юм. Үүний үр дүнд шилдгээр шалгарсан 2 баг
тамирчныг медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. Улмаар ирэх гуравдугаар
сард Улаанбаатар хотод болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга
шалгаруулах спортын нэгдсэн тэмцээнд багаараа оролцох эрх авах аж.
Тус тэмцээний зорилго нь нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэж буй.