Гуравдугаар сард хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-25 17:11:38

Завхан/МОНЦАМЭ/. Гуравдугаар сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгааг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.

Энэ сард хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аймгийн нийт нутгаар гуравдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.


Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нутгийн баруун хэсэг буюу говийн нутаг, нутгийн баруун өмнөд зах, нутгийн зүүн зах буюу Их-Уул сумын нутгаар олон жилийн дунджийн орчим. Бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүйг малчид иргэд анхаарна уу.

 

Холбоотой мэдээ