Сумдын сургууль, цэцэрлэгийг бага оврын ариун цэврийн байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-24 17:16:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Алдархаан, Отгон суманд шинээр 50 м.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийж байна.

Энэ онд үргэлжлүүлэн бусад суманд үе шаттайгаар цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг эхлүүлнэ. Тиймээс сумдын бохир усны хоногийн хэрэглээ,  ариутгах татуургын ашиглалтын байдлыг харгалзан үзэж эрэмбэлж цэвэрлэх байгууламж нэн түрүүнд шаардлагатай сумдын нэрсийг Барилга хот, байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа. Түүнчлэн сумдын сургууль цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг бага оврын ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн. Тэс, Баянтэс, Асгат сумын бага оврын цэвэрлэх байгууламжийн ажлыг “Жавхланттур” ХХК, Отгон, Яруу, Ургамал, Баянхайрхан сумын ажлыг “Сити медиа” ХХК. Сантмаргаз, Нөмрөг, Сонгино сумын ажлыг “Сантех-Увс” ХХК, Цагаанхайрхан, Дөрвөлжин Түдэвтэй сумын ажлыг “Алтан түнгэл” ХХК-ууд тус тус тендерт шалгаран зураг төслийн ажил хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ