“Эмч тандаа баярлалаа” аяны спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-24 09:38:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж байгаа “Эмч тандаа баярлалаа” сарын аяны спортын тэмцээн боллоо.

Эрүүл мэндийн салбарын 120 гаруй их эмч нар гар бөмбөг, ширээний теннис, “АХА” зэрэг 3 төрлийн тэмцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Гар бөмбөгийн тэмцээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн А.Түвшинтөр, Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн Х.Отгонбаяр, аймгийн нэгдсэн эмнэлгийн Б.Бүрэндондов ахлагчтай баг эхний байруудад шалгарлаа.

Ширээний теннисний тэмцээнд эрэгтэйчүүдээс аймгийн нэгдсэн эмнэлгийн Б.Бүрэндондов, Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн Х.Мөнхжаргал, Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн Ц.Өсөхбаяр, эмэгтэйчүүдээс Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн С.Нарангэрэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн М.Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн З.Нандин-Эрдэнэ нар эхний гурван байр эзэлсэн байна. Эмч нарын дунд зохион байгуулсан “АХА” тэмцээнд Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн Ц.Цэрэннадмид түрүүлжээ.

-Коронавирусний халдвар, цар тахалтай цаг наргүй тэмцсэн эмч нартаа талархах, сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор аян зохион байгуулж байгаа. Эмч нарынхаа дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулсан нь бие бялдар хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлахын дээр эрүүл мэндийн салбарын ажиллагсдынхаа цар тахлын үеийн сэтгэлийн дарамтыг бага ч гэсэн тайлсан онцлогтой боллоо гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ. 

Холбоотой мэдээ