Аймгийн "Шилдэг илтгэл" шалгаруулах уралдаанд 42 баг оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-23 20:16:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь”  аймгийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 22, сургуулийн өмнөх боловсролын 20 баг илтгэл тавьж оролцлоо. Илтгэлийн уралдааныг  аймгийн БШУГ-аас 2 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Монгол Улсын гавъяат багш Ө.Цэндсүрэн, 84-р сургуулийн Монгол Улсын зөвлөх багш Я.Энхжаргал нар урилгаар ирж, Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд шүүгчээр оролцсон байна.

Илтгэлийн уралдаанд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Ө.Баянсан, Ж.Долгорсүрэн, Б.Бямбадэлгэр, Э.Ганцэцэг нар “Туршлагатай багшийн хамтын ажиллагааны нөлөөг судалж, дэвшүүлсэн нэгэн хувилбар сэдэвт илтгэлээрээ “Тэргүүн байр” эзэлжээ.

Дэд байрт Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн “Чөлөөт ажиглалтын арга зүйг ахмад багш нарын оролцоотой судлах нь”, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн багш нарын “Ахмад багшийн арга барилаар суралцагчдын хөгжимдөх ур чадвар, онолын мэдлэгийг дээшлүүлсэн нь” илтгэл шалгарсан бол Дэлгэрхангай сумын сургууль, Сайнцагаан сумын Цэгцбилиг сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш нарын баг удаалжээ.

Тусгай байрт Дэрэн сумын цэцэрлэг, Сайнцагаан сумын Мандал сургууль, Эрдэнэдалай сумын сургууль, Гурвансайхан сумын сургуулийн багш нарын баг шалгарсан байна.

Тус уралдаанд оролцсон илтгэлүүд нь ахмад багш нарын оролцоотойгоор суралцагчдын болон багш нарын хөгжилд ахиц гаргах, тэдний арга туршлагыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг дэвшүүлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс илтгэлд оролцсон бүх багш нарт батламж гардуулж, эхний байруудад шалгарсан илтгэлийг “Аймгийн арга технологийн сан”-д бүртгэжээ.

 

Холбоотой мэдээ