Брейвикийн халдлагад өртсөн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол Норвегид болно

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-07-22 17:01:16

ОСЛО. /Prensa Latina/.  Фашизмыг дэмжигч Андерс Беринг Брэйвикийн 2011 оны 7 дугаар сарын 22-нд үйлдсэн халдлагад өртөн амиа алдсан 77 хүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнөөдөр Норвеги улс даяар болно.

Исламын шашныг үзэн ядагч гэгддэг Брейвик Ослод автомашин дэлбэлэн 8 хүний аминд хүрсэн нь амар тайван Норвеги орны түүхэнд аймшигт хар мөр үлдээсэн билээ.

Үүнийхээ дараа тэрбээр Утоя арал дээр болж байсан социал демократ залуучуудын ээлжилт цугларалтад оролцож байсан хүмүүс рүү гал нээж, 77 хүний амийг хороосон юм. 

Хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр Осло дүүрэгт болохоос гадна өдгөө шоронд 21 жилийн ял эдэлж буй Брэйвикийн үйлдсэн ялт хэргийг зэмлэн буруушаасан цуглаан Утояд болох юм.

Арга хэмжээнд засгийн газрын тэргүүн, Консерватив намын гишүүн Эрна Солберг оролцож үг хэлнэ.

Х.Сарнай





 

Холбоотой мэдээ