“Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-16 20:41:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ онд Өмнөговь аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох зорилт тавин ажиллаж байна.
Аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдаж, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, хорооны гишүүдийн саналыг авч нэгтгэлээ. Хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилтын хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагаануудыг нэмэгдүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр авч хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөн батлаад байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, ХЗДХ-ийн Сайдын хамтарсан тушаалаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг өнгөрсөн оны 12-р сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор аймаг орон нутагт ажиллах Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны шинэ бүтцийг аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сард баталсан. Энэ хороо анхныхаа хуралдааныг хийлээ" гэлээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэргээс үүдэн эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдний эрхийг хамгаалах зорилготой юм.
Холбоотой мэдээ