Үерт автсан айлуудыг нүүлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-22 11:26:07

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас мөрөн сумын Нисэх, Сүх, Элст, Урандөш багийн 8 айл өрхийн гэр хашаа байшин, дэлгүүрт үерийн ус орсон тул Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Мөрөн сумын мэргэжлийн ангиас 26 иргэн 3 автомашин, нийт 51 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Энэ үеэр 2 айлыг нүүлгэн шилжүүлж, 1 дэлгүүр, 3 айлын үерийн усыг хөөргөөр соруулж 3 айлд суваг шуудуу татаж үерийн усыг зайлуулж аюулгүй болгожээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар Онцгой байдлын газарт усны гаралтай 10 гаруй дуудлага ирсэн бөгөөд 3 хүн усанд амь насаа  алдсан ажээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ