Нэмэлт автобус гаргаж 1215 оюутныг Улаанбаатар хотод хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-15 12:35:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас их, дээд сургуулиудын хичээлийг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдсэн байна.

Баян-Өлгий аймгийн хувьд ердийн үед нийслэл хот руу өдөрт 1, 2 автобус гардаг байсан. Харин өнгөрсөн өдрүүдэд энэ тоо 13-14 автобуст хүрсэн байна. Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарснаас хойш нэмэлт автобус гаргаж, 24 автобусаар 1215 оюутныг Улаанбаатар хотод, 3 автобусаар 125 оюутныг Говь-Алтай аймгийн Алтай хотод тус тус хүргэжээ.

Харин одоо зорчигчдын хөдөлгөөн багассан тул нийтийн тээвэр хэвийн горимын дагуу үйлчилж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ