Халдварт өвчний 72.8 хувийг улаан бурхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-22 10:19:55

Говь-Алтай аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар 610 эх амаржиж, 612 хүүхэд мэндэлжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд эмнэлгийн хяналтанд 596 жирэмсэн эх байгаа гэнэ. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 8 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн 845 халдварт өвчний өвчлөл дотроос гепатит 0.9 , бэлгийн замын халдварт өвчнүүд 12.0, сүрьеэ 1.5, улаан бурхан 72.8, бусад өвчлөл 12.8 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдараар өвчилсөн 42 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба энэ өвчнөөр нас барсан 49, осол гэмтлээр нас барсан 21 тохиолдол бүртгэгдлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн  байгууллагын эмч мэргэжилтнүүд давхардсан тоогоор 117.4 мянган хүнд үзлэг хийж, 7.9 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 58.1 мянган ор хоног ашигласан байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ