Мал амьтны хорио цээрийн хяналтын цэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-14 15:14:42

Дорнод /МОНЦАМЭ/. Хөлөнбуйр суманд мал амьтны хорио цээрийн хяналтын цэг байгуулах ажлыг энэ жилээс үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвлөж байна. Ийнхүү хяналтын цэг байгуулснаар малын шилжилт хөдөлгөөнийг нэг урсгалаар хянах боломж бүрдэх юм.

Өнгөрөгч онд 14 сумын 43 мал эмнэлгийн нэгж малын эрүүл мэндийн үзлэгт нийт 5,4 сая мал хамруулахаар төлөвлөснөөс 4,3 сая толгой мал хамруулан, 90698 толгой амьд малд, 8802612 кг мах махан бүтээгдэхүүнд, өөр аймаг, сумаас шилжилт хөдөлгөөнөөр ирсэн 24352 толгой малд хяналт тавьж ажилласан нь орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдсэнийг харуулж байна.

Ташрамд дуулгахад, Дорнод аймаг мал эмнэлгийн мөрдөн мөшгөх систиемийг өөрийн хөрөнгөөр нэвтрүүлж байгаа анхны аймаг болж байна.

 

Холбоотой мэдээ