Ф.Штайнмайер Германы Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/. Германы улс төрчид, улс орны өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид ням гарагт Франк-Вальтер Штайнмайерыг Ерөнхийлөгчөөр улиран сонгожээ.
Түүнийг Берлин
хотноо болсон Холбооны хурлаар 77 хувийн саналаар сонгосон байна. Энэхүү хурал
нь Бундестаг буюу парламентын доод танхим болон 16 мужаас сонгогдсон тэнцүү
тооны төлөөлөгчөөс бүрддэг.
Өдгөө 66 настай, Социал-Демократ намын гишүүн Ф.Штайнмайер нь Ангела Меркелийг Германы Канцлераар ажиллах хугацаанд Гадаад хэргийн сайдаар хоёр удаа, мөн Канцлер асан Герхард Шредерийн тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд иргэдийнхээ дунд нэр хүндтэй нэгэн ажээ.
Тухайлбал, саяхан явуулсан санал асуулгаар Германы
иргэдийн 85 хувь нь түүний үйл хэргийг сайнаар үнэлсэн бөгөөд тэрбээр эрх баригч
эвсэл болон сөрөг хүчний намуудын дэмжлэгийг хүлээдэг байна.
Ф.Штайнмайертай хамт
Зүүний намаас 65 настай зүүнийг баримтлагч Герхард Траберт, “Чөлөөт сонгогчид”
улс төрийн бүлгээс нэр дэвшүүлсэн, 41 настай физикч Стефани Гебауэр, Германы
төлөө альтернавив намаас 57 настай эдийн засагч Макс Отте нар нэр дэвшжээ. Тийнхүү
нийт 1437 саналын 1045-ыг Ф.Штайнмайер авсан бол М.Отте 140, Г.Трабет 96,
С.Гебауэр 58 саналыг тус тус авсан байна.