Наадмын нээлтэд 20 морин хуурч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-22 01:34:50

 Булган аймгийн энэ жилийн баяр наадмыг 20 морин хуурч нээнэ. Түрүү жилийн баяр наадамд 600 орчим морин хуурч оролцож байв.

 Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн "Морин хуур" хөтөлбөрийн хүрээнд сум сумдаас сургагч багш, морин хуурч сурагчдыг бэлдсэн нь өнөөдөр ийнхүү 1000 орчим болсон нь бахархууштай боловч олон хуурчдыг байрлуулах байр, нэгэн жигд хувцас, хоол хүндрэлтэй болсон байна. Мөн баяр наадмын нээлтийн үеэр 20 бүжигчин бий биелгээ биелэнэ.

П.Батням

Холбоотой мэдээ