Такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-11 09:07:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг даргын Захирагчийн ажлын албанаас холбогдох мэргэжлийн байгууллага Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасагтай хамтран хот доторх нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийх, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг жолооч нарт хүргэх ажлыг энэ оны 2 дугаар сарын 10-наас эрчимжүүлж байна.

Албаныхан зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад хамрагдахыг уриалж байна.

Энэ ажлыг Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн энэ оны 1 дүгээр сарын 19-ний захирамжаар "Такси үйлчилгээ эрхлэгч иргэдэд хяналт тавих" ажлын удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ