Олон улсын болон улсын чанартай авто замуудад байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-09 00:33:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Олон улсын болон улсын чанартай авто замуудад цагийн менежментээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус газрын алба хаагчид "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагийн менежментээр олон улсын болон улсын чанартай авто замуудад байнгын хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлийг явуулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянгол, Сайхан, Сүхбаатар, Алтанбулаг, Ерөө, Жавхлант сум, Дулаанхаан тосгоны чиглэлд хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд дундаж хурдны хяналтын камераар хурд хэтрүүлсэн зөрчилд арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох талаар жолооч нарт яриа таниулга хийж, санамж сэрэмжлүүлэг тараан ажиллажээ. Тус хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. 


Холбоотой мэдээ