Дорноговь аймгаас дөрвөн улсын аварга малчин тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-08 18:23:54

Дорноговь /МОНЦАМЭ/.Усан бар жилийн сар шинийн босгон дээр Дорноговь аймгаас улсын аварга малчнаар дөрвөн малчин тодорчээ.

Нүүдэлчдийн уламжлалт ахуй, соёл буянт мал сүргээ өсгөн үржүүлсэн малчид, тухайн жилийнхээ хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлдэг билээ.

Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандорж, Алтанширээ сумын Зараа багийн малчин Содовын Дашзэвэг,  Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа нар тус тус  шалгарсан байна.

Холбоотой мэдээ