Дадлага сургуулийн үр дүнд ахуйн болон ойн түймрийн дуудлага багассан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт
гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургалтад нийт 892 хүн оролцсон гэж
аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Тус аймгийн
2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 24 суманд гамшгаас
хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан. Сургуулийн үеэр сумын
Онцгой комиссын гишүүд болон ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд
буюу нийт 430 гаруй хүнд танхимын сургалтыг явуулсан. Энэ үеэр газар хөдлөлт, ой
хээрийн түймэр зэрэг сэдвээр цагийн байдал дээр ажиллуулж, удирдах бүрэлдэхүүний
шийдвэр гаргалтын түвшнийг үнэлсэн юм. Харин ерөнхий зориулалтын мэргэжлийн
ангийн бүрэлдэхүүнээр гал түймэр унтраах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх
зэрэг дадлага сургуулийг явуулсан. Энэ дадлага сургуульд нийт 892 хүн, 54 техник
хэрэгсэл оролцсон. Манай аймгийн хувьд хөдөөгийн сумдад ахуйн болон ойн
түймрийн дуудлага жилд 10-15 удаа ирдэг. Сүүлийн хоёр жил гамшгаас хамгаалах
танхимын сургалт болон дадлага сургуулийг эрчимтэй явуулах. Мэдээлэл
сурталчилгааны ажлуудыг хийснээр ахуйн болон ойн түймрийн дуудлага 30 гаруй
хувиар буурсан байна. Энэ жил төлөвлөгөөний дагуу сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын танхимын сургалт, дадлага сургуулийг хуваарийн дагуу хийнэ гэв.
Зарлан мэдээлэх сирен дохио дуугарахад та юу хийх вэ?
Газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиог өгнө
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв
гаргийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлнэ. Энэ дохиогоор дадлага
сургууль зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны
339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио
дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн
шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан мэдээллийн
дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулийг зохион байгуулна. Энэ дохиогоор
аймгийн хэмжээнд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх
зорилготой сургууль хийнэ. Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул
тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах. Иргэдийг гамшгийн аюулын тухай
зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм. Энэ удаагийн
дадлага сургуулийн дохиог зарлан мэдээлэхийн өмнө олон нийтэд зарлаж өдрийг
товлон 16.00 цагт дуугаргаж танин мэдүүлэх арга хэмжээг, зохион байгуулах тул
иргэд олон нийтийг айж сандралгүй байхыг мэдэгдэж байна гэв.