Ноолуур 115 мянган төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109”
мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад ямааны
арьс 40.000-48.000 төгрөг, ноос 17.000-18.000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000
төгрөг, ноолуур кг нь 115.000 төгрөгийн үнэтэй байна.
Амьд малын үнэ:
- Эм ямаа 80.000-150.000
төгрөг,
- Эр ямаа 120.000-150.000
төгрөг,
- Эм хонь 100.000-130.000 төгрөг,
- Эр хонь 150.000-220.000
төгрөг,
- Үхэр 1.1-1.7 сая төгрөг,
- Адуу 800.000-1.2 сая
төгрөг,
- Сарлаг 800.000-1.2 сая төгрөгийн үнэтэй байна.
Өвс тэжээлийн үнэ, ханш:
- Ногоон өвс боодол нь 5000
төгрөг,
- Будаа 50 кг нь 40.000
төгрөг,
- Овъёос 40 кг нь 35.000- 45.000
төгрөг,
- Хорголжин тэжээл 40 кг нь
30.000 төгрөг,
- Хорголжин тэжээл тонн нь
750.000 төгрөг,
- Хивэг тонн нь 600.000
төгрөг,
- хивэг 25 кг нь 15.000
төгрөгийн үнэтэй байна.