100 суудлын тэрэг Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-21 15:04:16

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ болон БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны хамтын ажиллагааны дагуу Эрээн хотод түр зөвшөөрлөөр гуравдагч орны 100 суудлын автомашиныг нэвтрүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл Замын-Үүдээс Эрээн рүү зорчигч тээвэрлэдэг  “Уаз 469” авто машинуудын нэгэн адил  хоёр улсын хилийн хооронд суудлын авто машин хүн тээвэрлэхээр болж байгаа юм.

Зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг Замын-Үүд сумын ЗДТГ-т хийж эхэлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл нь Дорноговь аймгийн улсын дугаартай, бүх жинь 3500 кг-аас хэтрэхгүй, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, эзэмшигч нь Замын-Үүд суманд нэгээс доошгүй хугацаагаар оршин суусан байх шаардлагатай аж.

Одоогоор тус сумын 60 гаруй иргэн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлээд байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ