Хамтын ажиллагааны 10 жилийн ойг цахимаар тэмдэглэлээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-07 09:05:46

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд цахимаар боллоо.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд аймаг, мужийн хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамрyyлан мэргэшүүлэх зэрэг олон хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулсныг талууд онцолсон юм.

Тухайлбал 10  жилийн хугацаанд 24 багш, 70 гаруй төрийн албан хаагч, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн 70 гаруй хүн Японд туршлага судалсан бол төрийн алба хаагчид мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагджээ. Коронавируст цар тахлаас үүдэж сүүлийн хоёр жил хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн зарим ажил зогссон ч зайн хурал семинар, сургалтыг явуулж ирсэн байна.

Ёслолын ажиллагаанд Монголын талаас Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бол Япон талаас Шизуока мужийн Захирагч Кавакацу Хейта, ИТХ-ын орлогч дарга дарга Такэүчи Ёшинари болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Цаашид сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжүүлэх, төрийн алба хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах эрүүл мэнд боловсрол, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ