Алтай-Баянхонгор чиглэлийн автозамыг засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-21 12:54:00

Улсын баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас сэтэрсэн Алтай-Баянхонгор чиглэлийн замыг засварлаж дуусав.

А0303 дугаартай Алтай-Баянхонгор аймгийн чиглэлийн улсын чанартай зам энэ сарын 15-нд сэтэрч,  осол аваар гарч болзошгүй нөхцөл үүсээд байсан юм. Ийнхүү Алтай хотоос Баянхонгор аймгийн чиглэлийн 128 км хатуу хучилттай автозамд Алтай хотоос ПК 84.6 км-т сэтэрсэн замыг далангийн дүүргэлт хийж, засварлажээ. 

Холбоотой мэдээ