Засгийн газар хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар:
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж
байгаа хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж,
экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын
тогтоол,
- Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын
хэрэгжилтийн явц,
- Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод
боомтын бүтээн байгуулалтын талаар БНХАУ-ын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц
зэрэг 14 асуудлыг хэлэлцэх болон танилцуулахаар төлөвлөжээ.
Хуралдааны дараа мэдээлэл хийнэ гэж Ерөнхий сайдын
хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.