Он гарснаас хойш амиа алдсан цагаачдын тоо бараг 3000-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-21 12:31:19

ЖЕНЕВ. /Xinhua/. Энэ он гарснаас хойш Газар Дундын тэнгисийг гатлахаар оролдсон 2954 цагаач болон дүрвэгч амиа алдсан байна гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдэгдлээ.

Энэ хүмүүсийн ихэнх нь /2526/ Хойд Африкийг Италитай холбодог Газар Дундын тэнгисийн төв хэсгийн тэнгисийн замаар явж байхдаа амиа алджээ.

Тэднээс 383 нь Турк болон Грекийг тусгаарладаг Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийн гарцаар явж байхдаа амь эрсэдсэн бол 45 цагаач тус тэнгисийн баруун хэсэг болон Баруун Африкийн маршрутаар явж байхдаа амиа алдсан байна.

Энэ он гарснаас хойш амь эрсэдсэн хүмүүсийн нийт тоо 2015 оны мөн үеийнхээс нэлээд илүү олон  байна. Өнгөрсөн оны мөн үед 1906  цагаач болон дүрвэгч амиа алджээ. 

Харин энэ он гарснаас хойш Газар Дундын тэнгисийг гатлан Европт хүрсэн хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй бараг адил байгаа юм.

Статистик мэдээнээс үзвэл, өнгөрсөн оны 1-7 дугаар сар хүртэлх хугацаанд 220 054 цагаач Европын эрэгт хүрч байсан бол 2016 он гарснаас хойш 240 884 хүн тус тивд очжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ