Шилдэг сум, агентлагийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-28 17:19:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2022 оны ажил үйлсээрээ шалгарсан сум,  агентлаг,  хамт олон,  иргэдийг шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн оныхоо ажлаар Замын-Үүд,  Алтанширээ,  Эрдэнэ сум тэргүүлж  “Шилдэг сум” хүндэт өргөмжлөл-өөр шагнуулсан бол шилдэг агентлаг байгууллагаар Стандарт, хэмжил зүйн хэлтэс,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,  Статистикийн хэлтэс шалгарав.

Харин аймгийн шилдэг байгууллагаар Төв номын сан, тэргүүний хамт олноор үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбараас Замын-Үүд сумын “Ихэр-Овоо” ХХК, Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Тогоруутай нуур” ХХК,  Сайншанд сумын “Мөрөөдлийн говь” ХХК, Санхүү, банкны салбараас,  Дорноговь аймаг дахь ХААН банкны салбар, эрүүл мэндийн салбараас “Мишээлт Мана” өрхийн эрүүл мэндийн төв, Боловсрол, соёлын салбараас, Сайншанд сум дахь Политехникийн коллеж, Замын-Үүд сумын сумын хүүхдийн 5 дугаар цэцэрлэг, Иххэт сумын соёл, спортын төв, тусгай чиг үүргийн байгууллагаас,   Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн “Ханги” хилийн боомтын 0326 дугаар салбар тус тус шалгарлаа.

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул нар оролцов.

 

Холбоотой мэдээ