Ши Жиньпин В.Путин болон бусад орны удирдагчидтай уулзана

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-28 16:21:14

БЭЭЖИН. /RT/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн олимпын наадамд хүрэлцэн ирэх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад орны удирдагчидтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдээлэв.


“БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бээжингийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож, Наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн гадаадын төр, засгийн газрын тэргүүн нар, хааны гэр бүлийн гишүүд, олон улсын байгууллагын тэргүүн нарыг угтан авах ёслолд оролцоно. Үүнээс гадна хоёр талын холбогдох арга хэмжээг зохион байгуулна" гэж тус яамны албан ёсны цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ.


Холбоотой мэдээ