“Ковид-19”-ийн нийт тохиолдлын 60 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-28 11:30:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад орон нутаг дахь тохиолдлын тооны хувь ихэсжээ. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт халдварын тохиолдлын тоо хамгийн ихээр нэмэгдэж байгаа аж.

Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол, энэ долоо хоногт 30 хувьд хүрчээ.

Омикрон буюу 4 дүгээр давалгааны үед эерэг илрэх хувь 30 хувьд хүрсэн байна. Харин гуравдугаар буюу дельта давалгааны үед 33 хувьд хүрч байжээ.

Холбоотой мэдээ