Гэр хорооллын айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-11 11:55:02
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 1, 2 дугаар багийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын зураг төсөв бэлэн болжээ.
Тендер шалгаруулалтыг гуравдугаар сарын нэгний өдрийн өмнө зарлахаар болсон байна.
Харин 3, 4, 5 дугаар багийн гэр хорооллын шугам сүлжээний зураг төсвийн ажил хийгдэж байгаа аж. Өнөөдөр тус ажлын гүйцэтгэгч “Хайдродизайн прожект” ХХК, ГХБХБГ, Хэнтий Ус компанийн төлөөллүүд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, шугам сүлжээний трансын зураглалыг зөвшилцжээ.
Холбоотой мэдээ