Оросууд "Воланд" киног энэ оны хамгийн их хүлээгдэж буй киногоор нэрлэжээ

ДЭЛХИЙД | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2022-01-27 15:00:25

МОСКВА. /TASS/. Оросууд Михаил Булгаковын "Мастер Маргарита хоёр" романаас сэдэвлэн бүтээсэн "Воланд" киног энэ онд дэлгэцээр гарахыг хамгийн их хүлээж байгааг  “Storytel”, “Viber” компаниудын явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 29.4 хувь нь Михаил Локшины найруулсан уг киног сонгосон байна.


Хоёрдугаарт, Агата Кристигийн ижил нэртэй романаас сэдэвлэн найруулагч Кеннет Бранагийн бүтээсэн “Нил мөрөн дээрх үхэл” кино оржээ. Энэ киног санал асуулгад оролцогчдын 25 хувь нь дэлгэцнээ гарахыг хүлээж байна. Гуравдугаарт, Оноре де Бальзакийн зохиолоос сэдэвлэсэн "Алдагдсан хуурмаг" кино оржээ. Уг киног Францын кино найруулагч Ксавье Жанноли бүтээсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 13.5 хувь нь үзэхийг хүсэж байна. 


Хамгийн их үзэхийг хүсэж буй кинонуудын эхний аравт мөн Гильермо дель Торогийн “Хар дарсан зүүдний гудамж”, Оросын зохиолч Виктор Пелевиний номоос сэдэвлэн бүтээсэн "Ампир V" /найруулагч нь  Виктор Гинзбург/, Евгений Замятины зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Бид" /найруулагч нь Гамлет Дульян/  болон бусад кинонууд оржээ.


Холбоотой мэдээ