Архангай аймгийн 14 сумын 39 багт шүлхийн голомт үүслээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-26 19:26:06

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт буюу 01.25-ны 18:00 цагийн байдлаар Архангай аймагт 18 өрхийн 423 мал шүлхийгээр өвчилж, нийт 572 өрхийн 14820 мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Үүнээс сүүлийн 24 цагт 143 малаас шүлхийн шинж тэмдэг арилж, нийт 10346 мал эдгэрчээ.

Нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 814543 малыг вакцинжуулсан. Шинжилгээ дахин  аваагүй байна.

Энэ сард Хашаат суманд шүлхий бүртгэгдсэнээр аймгийн 14 сумын 39 багт голомт үүсч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Сумдад байнгын 14, хөдөлгөөнт 9 постод давхардсан тоогоор 519 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Голомтын нийт 280117 м2 талбай болон устгалын цэгийн 950 м2 талбайг халдваргүйжүүлээд байна.

Холбоотой мэдээ