Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор цахим хуудас ажиллуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-26 14:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үүднээс medlee.mn цахим хуудас ажиллуулж эхэлсэн байна.


Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.


Medlee.mn цахим хуудсанд Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг байрлуулж байгаа бөгөөд хүүхдүүд бүх төрлийн хичээлийг үзэх боломжтой аж.


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Орон нутагт цахим хичээлийн хүртээмж хангалтгүй байгаа тул 45 лаборатори сургуульд видео хичээлийг бэлтгэх студи байгуулж, багш нар видео хичээлээ бэлтгэх боломжийг олгож байна” гэлээ.

Холбоотой мэдээ