Өчигдөр 3080 хүнээс коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-26 11:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 3080 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын 1825 нь Улаанбаатарт, 1255 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 174 тохиолдол Дороноговь аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 11 210 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1200 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 77 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 58 165 болж нэмэгджээ.


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2027 хүн эндээд байна. 


Холбоотой мэдээ