"Stalwart Esport" баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-24 08:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт үргэлжилж шилдгүүд тодорч байна.


Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсаас оролцож буй "Stalwart Esport" баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ.


Эхний өдрийн 6 тоглолтын дараах хүснэгт:



 

Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-ийн ДАШТ-ний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг 3 дугаар байрыг эзэлж байсан юм.

Холбоотой мэдээ