Биндэр сумын төлөөллийг хүлээн авч уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-20 21:37:37
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга С.Ононбаяр, Биндэр сумын ИТХ дахь МАН бүлгийн төлөөлөгчид, идэвхтэн гишүүдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар тэд сумынхаа тавдугаар багт жишиг тоглоомын талбайтай болох санхүүжилт, сумын хөдөөгийн багуудад тулгамдаж буй үүрэн телефоны сүлжээ, нийтийн ахуйн үйлчилгээний сургалт зохион байгуулах, багийн төвийн шинэчлэл, тохижуулалтын асуудлаар УИХ-ын гишүүдэд хандсан байна.
Уулзалтын үр дүнд Биндэр сумын 1, 2, 4-р багт үүрэн телефоны сүлжээ суурилуулж, 4G сүлжээнд холбох, Нийтийн ахуйн үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг ойрмогхон зохион байгуулах, багийн төвийг засварлах, шинэчлэх ажлыг шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хэллээ.
Холбоотой мэдээ