Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-01-20 19:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, "Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, тэр дундаа хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, олон чиглэлээр хамтран ажиллаж байна. АНУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд гаргасан хүчин чармайлтад талархаж байгаа"-гаа илэрхийлэв.



Талууд цаашид хууль сахиулах байгууллагын холбоо харилцаа, техник технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг дэмжихээр хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ