Увс аймгийн наадамд Аймгийн харцага Д.Тогтохжаргал түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-20 13:38:51

   Ардын хувьсгалын 95 жил, Увс аймаг байгуулагдсаны түүхт 91 жилийн ойн баяр наадам энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрлөө.

 Аймгийн баяр наадамд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат, Аймгийн харцага Д.Тогтохжаргал түрүүлж Аймгийн арслан цол, Увс аймгийн Тэс сумын харъяат, сумын заан Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Зүүнговь сумын харъяат, Аймгийн начин Т.Хайдав их шөвөгт шалгарч аймгийн харцага цол хүртсэн бол Давст сумын харъяат Э.Лхамхүү, С.Жамсран, Өмнөговь сумын харъяат Б.Алтангэрэл нар 5 давж Аймгийн начин цолоор шагнууллаа.

 Энэ үеэр өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсанаас гадна баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад гарын бэлэг олгосон юм.

Ардын хувьсгалын 95 жил, Увс аймаг байгуулагдсаны түүхт 91 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан ямар нэгэн маргаан будлиангүй, сайхан болж өнгөрлөө.

 Хатираа морьдын уралдаанд:

1. Сагил сум Л.Бүрэнгийн хар

2. Улаангом сум Л.Сүхбатын хүрэн

3. Сагил сум Д.Ганзоригийн хээр

4. Улаангом сум А.Тангадын улаан

5. Тэс сум Г.Лхагвасүрэнгийн хээр

Жороо морьдын уралдаанд:

1. Улаангом сум Т.Батдэлэгийн бор

2. Улаангом сум Ж.Нямаагийн хээр

3. Тэс сум Р.Батзаяагийн хээр

4. Улаангом сум Чимэдцэрэнгийн хээр

5. Тэс сум Т.Балдоржийн хар

Дааганы уралдаанд:

1. Улаангом сум Б.Баяраагийн хонгор

2. Тэс сум Лхагвасүрэнгийн хээр

3. Завхан сум Ц.Даваажавын саарал

4. Өмнөговь сум Н.Сүрэнхорлоогийн хээр

5. Тэс сум Н.Ганзоригийн хээр

Шүдлэнгийн уралдаанд

1. Наранбулаг сум Анхбаярын хонгор

2. Тэс сум Ж.Александрын хээр

3. Өлгий сум З.Баянжаргалын хул

4. Өндөрхангай сум Баянмөнхийн хул

5. Завхан сум Содбилэгийн буурал

Хязаалангийн уралдаанд

1. Тариалан сум Аюурзаны бор

2. Наранбулаг сум Цогт-Очирын хүрэн

3. Сагил сум Э.Насанбатын хонгор

4. Тэс сум Ж.Александрын саарал

5. Тэс сум Эрдэнэдалайгийн хонгор

Соёолон морьдын уралдаанд

1. Зүүнговь сум Түмэнжаргалын халтар

2. Тэс сум Баатарын хээр

3. Завхан сум Алтансүхийн хүрэн

4. Завхан сум Бат-Очирын алаг

5. Завхан сум Хаянхярваагийн хар

Их насны морьдын уралдаанд

1. Зүүнговь сум Балдоржийн хонгор

2. Завхан сум Эрдэнэсүрэнгийн бор

3. Тэс сум Жавзанжамъяангийн хүрэн

4. Малчин сум Бат-Очирын хүрэн

5. Тэс сум Даваанямын халтар

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ