Өнгөрсөн хоногт 99 тохиолдол шинээр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-20 15:08:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд 304 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 99 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 17 нь хүүхэд, 82 нь насанд хүрэгч байна.

Нэгдүгээр сарын 19-ний 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 227 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 97, хөнгөн оноштой 125 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 26 хүн эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13198 нь эдгэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39559, хоёрдугаар тунд 37409, гуравдугаар тунд 16161, дөрөвдүгээр тунд 620 иргэн хамрагджээ.


Холбоотой мэдээ