Орон нутгийн хөгжлийн сангийн 617.9 сая төгрөгөөр бүтээн байгуулалт өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬГовьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 617.9 сая төгрөгийг хуваарилжээ.
Дээрх санхжүүжилтээр шинээр 11 ажлыг хэрэгжүүлэхээр
сумын ЗДТГ-аас төлөвлөсөн байна. Тухайлбал, сумын төв болон гудамж талбайн
гэрэлтүүлгийг шинэчлэх, ард иргэдийн тав
тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс шинээр олгосон өмчлөлийн газарт
цахилгаан шугам сүлжээ татах, сумын нийтийн эзэмшлийн талбайн гадна инженерийн
шугам сүлжээ, цэвэр усны өргөтгөл шинэчлэл зэрэг томоохон бүтээн байгуулалтыг
өрнүүлэхээр шийдвэрлэжээ.