Орхон аймаг өнгөрсөн онд 153 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-19 12:03:34
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар өнгөрсөн онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж аймгийн хэмжээнд 2030 он хүртэл 20 сая мод тарих төлөвлөгөө болон байршлын тойм зураг гаргасан байна. 2021 онд  153487 мод, бут сөөг тарьсан нь  хамгийн их мод тарьсан аймгаар шалгарчээ.

Түүнчлэн Жаргалант сумын Хонгор морьтын амны ойн санд 30 га талбайг 75 мянган ширхэг тарьцаар ойжуулж, 2700 га талбайд ойн хортон шавжийн судалгаа болон техникийн нөхөн сэргээлт хийжээ. 

Мөн гадаргын усны бүртгэл хийж  687 цэгийг улсын мэдээллийн санд оруулсан байна. Үүнд 561 худаг, 46 булаг, 10 гол, 3 цэвэрлэх байгууламж, 16 усан сан, хөв цөөрөм, 23 үерийн хамгаалалтын далан, 3 услалтын систем, 25 цооног байгаа аж

Холбоотой мэдээ