Нүүдлийн гэр номын сан 200-аад номоор үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 10:33:29

Нүүдлийн, гэр номын сан хөдөөгийн малчдад үйлчилж байна. Булган аймгийн төв номын сан, Соёлын төв, 6  дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог н.Болдбаатар ахлагчтай "Гангат" малчны бүлэгтэй хамтран энэхүү гэр номын санг ажиллуулж эхэллээ.

Тус багийн өндөр настан, багш Ж.Чулуун, Д.Сүрэн нарын санаачилгаар хийгдэж байна. Номын сангаас алслагдсан хол газрын малчид, иргэд, багачуудыг номтой нөхөрлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх зорилготой энэхүү ажилд тус багийн иргэд ам сайтай хүлээж авлаа. Монголын уран зохиолын 108 боть, малын бэлчээрийн болон малчид, уяачдад зориулсан гарын авлага, хүүхдийн үлгэрийн, уран зохиолын гэсэн 200 орчим номоор үйлчилж байна.  Соёлын төвийн уран бүтээлчид иргэдэд урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Энэ ажлыг зохион байгуулсан өндөр настан Ж.Чулууны гэр бүл нь 2016 оны гэр бүлийн өдрөөр "Оюунлаг гэр бүл" - ээр шалгарч байсан, ардын боловсролд залуу нас, цаг заваа  зориулж явсан  хүмүүс ажээ. Мөн  энэ үеэр аймгийн  "Иргэний танхим" - ын зүгээс гэр номын санд ном хандивлалаа. 

П.Батням

Холбоотой мэдээ