БЗДХалдварын илрүүлэлт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 10:21:12

Өмнөговь аймагт БЗДХалдварын тохиолдолууд өмнөх онтой харьцуулахад өндөр байгаа юм.

Үүнийг мэргэжлийн байгууллагаас тайлбарлахдаа халдварын илрүүлэлт сайн байгаа учраас энэхүү тоон үзүүлэлт өндөр байгаа гэж тайлбарлав.2016 он гарснаас хойш тэмбүү 61, заг хүйтэн 24, трихомониаз 38 тохиолдол гарсөн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51 тохиолдолоор өссөн үзүүлэлтэй байгаа ажээ.

Тус аймагт "Төгс бүсгүйчүүд" ТББ энэ оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан нь БЗДХ-ын илрүүлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ