Цагаан идээний худалдааг нэгдсэн байдлаар зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-18 13:37:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал болж, хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, малчдын эдийн засгийг дэмжих үүднээс хүнс, цагаан идээний худалдааг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Арвайхээр сумын ЗДТГ-т өгөв.

Мөн ирэх баасан гараг буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Мөн аймгийн хэлтэс албад, агентлагийн ажлыг дүгнэх хяналт, шинжилгээ үнэлгээний ажил эхэлсэн учраас байгууллагуудыг тайлангаа аймгийн ЗДТГ-т яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ